Ямар мэдээлэл цуглуулдаг вэ
- Нэвтрээгүй үед: таны ахиц, сонгосон хэл, түвшин, тохиргоо зөвхөн таны төхөөрөмж (хөтчийн санах ой) дээр хадгалагдана.
- Нэвтэрсэн үед: и-мэйл хаяг, хичээлийн ахиц, streak, сонгосон хэл, түвшин, тохиргоо таны бүртгэлд хадгалагдана. Ингэснээр өөр утас, компьютер дээрээ үргэлжлүүлнэ.
- Төлбөр: картын төлбөрийг Whop (АНУ) хүлээн авна. Бид картын дугаар хадгалдаггүй. Захиалгын дүн, огноо, багцыг хадгална.
- Микрофон: дуудлага шалгах болон Аминтай ярих үед таны дуу бичигдэж, текст болгохоор ElevenLabs руу илгээгдэнэ. Бичлэгийг бид хадгалдаггүй.
- Аминтай ярих: таны бичсэн мессеж хариулт үүсгэхийн тулд хиймэл оюуны үйлчилгээ рүү илгээгдэнэ. Хувийн мэдээллээ бүү бичээрэй.
- Сануулга: мэдэгдэл асаасан бол таны хөтчийн push хаяг, сануулах цаг хадгалагдана.
Хэнтэй хуваалцдаг вэ
Таны мэдээллийг зарж борлуулахгүй, зар сурталчилгаанд ашиглахгүй. Үйлчилгээ ажиллуулахад зайлшгүй туслах үйлчилгээ: Supabase (өгөгдлийн сан), Netlify (вэб), Whop (төлбөр), ElevenLabs (дуу хоолой, яриа таних), Resend (нэвтрэх кодын и-мэйл).
Таны эрх
- Апп доторх Тохиргоо → Бүртгэл → Бүртгэл устгах товчоор Хэл сурын бүх мэдээллээ хэзээ ч устгана. И-мэйл тань SIXSENSE LLC-ийн өөр аппад ашиглагдаж байвал тэр апп хэвээр үлдэнэ.
- Зөвхөн ахицаа устгах: Хэл сурын ахицаа устгах.
- Төлбөрийн баримт нягтлан бодох бүртгэлд таны и-мэйлгүйгээр хадгалагдана.
- Асуулт, хүсэлт: info@khelsur.mn
Хүүхэд
13-аас доош насны хүүхэд эцэг эхийнхээ зөвшөөрөлтэйгээр ашиглана. Төлбөрийг насанд хүрсэн хүн төлнө.
Хэн хариуцдаг вэ
Хэл сур (khelsur.mn) нь SIXSENSE LLC-ийн бүтээгдэхүүн. Холбоо барих: info@khelsur.mn