Үйлчилгээ
Хэл сур нь солонгос, англи, япон, чех, швед, герман хэлийг монгол хэлээр заадаг вэб апп юм. Шалгалтын дасгал нь бэлтгэл зорилготой бөгөөд албан ёсны шалгалтын оноо, тэнцэхийг баталгаажуулахгүй.
Үнэгүй ба Premium
- Үргэлж үнэгүй: бүх хэлний 1-р долоо хоног (5 хичээл, давталт, шалгалтын дасгал), өдрийн зорилго, streak, өдөрт 5 удаа Аминтай ярих.
- Premium: бүх долоо хоногийн хичээл, шалгалтын бүх дасгал, Аминтай хязгааргүй ярих.
- Үнэ: 1 сар 14,900₮, 3 сар 34,900₮, 12 сар 99,000₮. Картаар төлөхөд Монголбанкны ханшаар ам.доллараар тооцогдоно.
Төлбөр, сунгалт, цуцлалт
- Вэбээр картаар төлсөн багц автоматаар сунгагдана: 1 сарын багц 30 хоног, 3 сарын багц 90 хоног, 12 сарын багц 365 хоног тутамд ижил үнээр төлөгдөнө.
- Хүссэн үедээ Тохиргоо → Бүртгэл → Цуцлах дарж цуцална. Дараагийн төлбөр хасагдахгүй, төлсөн хугацаа дуустал Premium хэвээр. Бүртгэлээ устгахад сунгалт мөн автоматаар зогсоно.
- iPhone аппаар (App Store) төлсөн бол App Store-ын нөхцөл үйлчилж, App Store-ын тохиргооноос цуцална.
- Техникийн алдаанаас болж үйлчилгээ авч чадаагүй бол 14 хоногийн дотор info@khelsur.mn хаягаар бичвэл буцаан олгоно.
Хэрэглэгчийн үүрэг
- Бүртгэлээ бусдад ашиглуулахгүй, үйлчилгээг хууль бус зорилгоор ашиглахгүй.
- Аминтай ярихдаа доромжилсон, хувийн нууц мэдээлэл бичихгүй.
Хариуцлага
Хичээлийн агуулгыг анхааралтай бэлтгэсэн боловч алдаа гарч болно. Алдаа олвол бидэнд мэдэгдээрэй. Хиймэл оюуны хариулт заримдаа буруу байж болно.
Өөрчлөлт
Нөхцөл өөрчлөгдвөл энэ хуудсанд шинэчилж, том өөрчлөлтийг апп дотор мэдэгдэнэ.